“ХОЙШЛУУЛАШГҮЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ”-ЫН ТАЛААР СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ХОЙШЛУУЛАШГҮЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ”-ЫН ТАЛААР СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын ХилийнС тухай хууль шинэчлэн батлагдаж 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж, уг хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.9 дэх хэсэгт "...хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах офицерууд хойшлуулшгүй ажиллагаа явуулах” эрхтэй болсон. Үүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Хилийн 0129 дүгээр ангийн холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан зааварт заасан "Хойшлуулашгүй ажиллагаа явуулах үндэслэл, журам”-ын талаар сургалтыг зохион явуулжээ.