УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

A- A A+
УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
 Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,Зөрчлийн тухай хууль,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Монголын Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга М.Оюунчимэгээр ахлуулсан сургалтын баг өчигдөр Увс аймгийн хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад сургалт явуулж эхэллээ.  Уг сургалт нь Улсын Их хурлаар батлагдсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх шинээр батлагдсан дээрх хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар эрх бүхий төрийн албан хаагчдад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах зорилготой юм. Сургалт нийт 5 өдөр үргэлжлэх бөгөөд сургалтанд хууль хяналтын байгууллагуудын нийт 220 гаруй эрх бүхий албан тушаалтнууд хамрагдаж байна.