БАГАНУУР ДҮҮРГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

A- A A+
БАГАНУУР ДҮҮРГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Багануур дүүргийн Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг хууль хяналт, төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд зориулсан нэгдсэн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Энхжаргал ахлагчтай Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулах их сургуулийн сургагч багш нарын бүрэлдэхүүнтэй баг явуулж байна. Сургалт 5 хоног үргэлжлэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангиар эхлэн явагдаж,  96  эрх бүхий албан тушаалтан сургалтад хамрагджээ.