СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРУУД ТҮВШИНШИРЭЭ, УУЛБАЯН СУМДАД АЖИЛЛАВ

A- A A+
СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРУУД   ТҮВШИНШИРЭЭ, УУЛБАЯН СУМДАД АЖИЛЛАВ
Сүхбаатар аймгийн прокурорын газраас Уулбаян, Түвшинширээ сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг 2017 оны эхний 5 сарын байдлаар шалгаж зааварчилгаа өгч ажиллажээ. Мөн дээрх сумдын Тамгын газар болон бусад төсөвт байгууллагуудын нийт 120 гаруй албан хаагчдад шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд  "Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” сэдэвт сургалт зохион байгуулсан байна.