Б.БАТ-ОРШИХ ПРОКУРОРООР АХЛУУЛСАН СУРГАЛТЫН БАГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
Б.БАТ-ОРШИХ ПРОКУРОРООР АХЛУУЛСАН СУРГАЛТЫН БАГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын их хурлаар шинэчлэн батлагдсан "Эрүүгийн хууль”, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” болон "Зөрчлийн тухай хууль”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай”, "Прокурорын тухай хууль”, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуулиуд ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудыг сургах сургалт нийслэл болоод хөдөө орон нутагт үргэлжилж байгаа. Харин одоо Завхан аймагт энэ сарын 19-ны өдөр эхэлсэн сургалтын талаарх мэдээллийг хүргэе. Тус сургалтыг Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших ахлагчтай ажлын хэсэг удирдан зохион байгуулж байгаа юм. Сургалт Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болж байгаа бөгөөд сургалтанд тус аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэс, прокурорын газрын прокурорууд, прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнууд, тамгын хэлтсийн дарга, Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын прокурор,туслах ажилтнууд, тус аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүгчийн туслахууд, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд, Цагдаагийн газар, Шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба, Гадаадын харъяатын газрын албан хаагчид, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, Байгаль орчны улсын байцаагчид, Хилийн цэргийн 0277-р ангийн алба хаагч, Онцгой байдлын  газрын улсын байцаагч нар, Цэргийн штабын алба хаагчид, улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчид, Татварын хэлтсийн татварын байцаагч нар, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч, Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид зэрэг 220 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдаж байна.