ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТАД СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОР, ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХАМРАГДЛАА

A- A A+
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТАД  СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОР, ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХАМРАГДЛАА
Монгол Улсын Их Хурлаас батлагдсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудын талаар хуулийн байгууллагуудын алба хаагчдад хийгдэх нэгдсэн сургалт энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд явагдаж байгаа. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас уг сургалтын бэлтгэл ажил болгож шинээр батлагдсан дээрхи хуулийн төслүүдийг прокурор бүр уншиж судлах, хуулийн ойлголтын талаар ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, нэгдсэн сургалтын явцад асууж тодруулах зүйлийн талаар урьдчилан бэлтгэж дотооддоо сургалт зохион байгуулжээ. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй нэгдсэн сургалт хуваарийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хурлын зааланд энэ сарын 19-ний өдрөөс эхлэн 3 дахь өдрөө үргэлжилж байна. Сургалтыг тус дүүргийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Хашбаатараар ахлуулсан багш нарын бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулж байгаа бөгөөд сургалт 5 хоног үргэлжлэх гэнэ. Сургалтанд тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорууд, мөн дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн нийт 160 гаруй алба хаагч хамрагдаж байна.