“МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвтэй хамтран Нийслэл, дүүргийн прокуроруудад зориулж "Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарах зарим асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Тагнуулын Ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал явуулж, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл өгсөн нь тодорхой ач холбогдолтой сургалт болсон байна.