\"ГАМШИГТ НЭРВЭГДЭГЧИЙГ ХЭРХЭН АВРАХ” ТАЛААР ТАНХИМЫН БОЛОН ПРАКТИК СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
\
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газар, харъяа сумынхаа Шүүх, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 49 дүгээр анги, Нэгдсэн эмнэлэгзэрэг байгууллагуудтай хамтран гамшгаас хамгаалах сургалт, галын тархалтыг унтраах үзүүлэх сургуулилт, "Гамшигт нэрвэгдэгчийг хэрхэн аврах” талаар танхимын болон практик сургалтыг зохион байгуулжээ. Сургалтыг Бор-Өндөр сумдахь Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах49 дүгээр ангийн захирагч онцгой байдлын ахмад Г.Мөнхнаран зохион байгуулсан бөгөөд сургалтад прокурор, ажилтнуудыгбүрэн хамрагдсан байна. Сургалтаар гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, хэрэглэх заавар, галын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, галын бүлгэм хэрхэн ажиллах, байгууллагын галын дүрэм, гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх тухай ойлголтуудын талаар мэдээлэл өгчээ. Мөн  гал, гамшиг гарсан үед гал унтраах байгууллагад дуудлага хэрхэн өгөх, энэ үед галын бүлгэм яаж ажиллах, дуудлагаар ирсэн галын машин техникийг зөв угтан авах, галын тархалтыг хэрхэн унтраах талаар тус хэлтсийн гал сөнөөгч нар прокурор, ажилтнуудад үзүүлэх тоглолтоор практик сургуулилтыг хийж гүйцэтгэн явуулсан нь үр дүнтэй болсон байна.