ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ӨНГӨРӨГЧ БЯМБА ГАРАГТ “УНАДАГ ДУГУЙН АЯЛАЛ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ӨНГӨРӨГЧ БЯМБА ГАРАГТ “УНАДАГ ДУГУЙН АЯЛАЛ” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Дорнод аймгийн Прокурорын газрын Биеийн тамир спортын салбар зөвлөлөөс 2017 оны 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Прокурор, ажилтны эрүүл мэндийг хамгаалах ажил”-ын хүрээнд амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн ачааллаас хөндийрүүлэх, биеийн идэвхитэй хөдөлгөөнтэй байлгах, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор өнгөрөгч бямба гарагт "Унадаг дугуйн аялал”-ыг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд аялалын маршрутын дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотын төв "Найрамдал парк”-аас гараагаа эхлүүлэн зүүн зүгт 11 км-т байрлах "Зөвлөлтийн цэргийн дайчдын хөшөө” Бунхан толгойг дамжин Хэрлэн голын эрэг дээр буудаллан саатаж, нийт прокурор, ажилтнуудын дунд хөгжилтэй, авхаалж самбаа шаардсан спортын 3 төрөлт уралдаан тэмцээнийг зохион байгуулж, аваргуудыг шалгаруулсаны дараа эргэн Залуусын төв талбайд ирж нийт 24 километр замыг унадаг дугуйтай туулжээ.