“ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗӨВ ХООЛЛОХ\" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗӨВ ХООЛЛОХ\
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтраннийт прокурор, ажилтнуудынхаа ясны сийрэгжилтийг тодорхойлох шинжилгээг хийлгэж, "Ясны сийрэгжилт түүнээс урьдчилан сэргийлэх, зөв хооллох” сэдэвт 2 цагийн сургалтыг тус хүрээлэнгийн хүн судлалын тасгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэрийг урьж зохион байгуулсан байна. Сургалтаар яс сийрэгжих өвчин, нөлөөлөх хүчин зүйс, илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замууд, кальц болон Д аминдэмийн талаар сонирхолтой лекц орж, харилцан ярилцжээ. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч гаднаас багш урьж лекц оруулах ажлыг уламжлал болгон хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.