Зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хууль хэрэгжүүлэн ажиллах бэлтгэлийг хангуулав

A- A A+
Зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хууль хэрэгжүүлэн ажиллах бэлтгэлийг хангуулав
Баянгол дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий  прокурорын өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Их хурлаар шинэчлэн батлагдсан "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-иуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бэлтгэлийг хангах зорилгоор дүүргийн харъяа Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Татвар, Эрүүл мэнд нийгмийн даатгал, Статистик, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Цэргийн штаб, Төрийн захиргаа, хуулийн хэлтэс/Шудрага өрсөлдөөний хяналтын улсын байцаагч/ зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 12 байгууллагын төлөөлөл 30 гаруй албан тушаалтнуудад 2 цаг 30 минутын сургалтыг өчигдөр зохион байгуулжээ. Сургалтыг хяналтын прокурор Б.Нямханд "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, туслах прокурор Х.Саран "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэр”-ийн жагсаалт, загварын талаар сургалт зохион байгуулж, тус хэлтэс албадуудад албан бичгээр буюу файлаар  хүргүүлж зөрчил шалган шийдвэрлэх 29 эрх зүйн хэлбэр болох тэмдэглэл, тогтоол, санал, тайлбар, хүсэлтүүдийг хуулийн болон албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй үйлдэж хэвшихийг үүрэг болгосон нь цаг үеэ олсон үр дүнтэй сургалт болсон байна.