МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРААС ЯВУУЛЖ БАЙГАА ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАРААС ЯВУУЛЖ БАЙГАА ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ
Төв Аймгийн прокурорын газрын 2017 оны 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, журамд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх”-ийг Прокурорын байгууллагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл ахуйн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиуд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/14 тоот тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэвэр, торгуулийн хуудас, хяналт шалгалтын баримт бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх, түүнд хяналт тавих журам” зэрэг эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон 2017 оны эхний 5 сарын байдлаар шалгажээ.

Шалгалтаар Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нарын ногдуулсан шийтгэвэр, торгууль, нөхөн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд ажлын 15 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ анхан шатны шүүхэд хандаж шийдвэр гаргуулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан төлүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй, шийтгэвэр, торгууль, нөхөн төлбөрийн хуудас, хэвлэмэл хуудасны тооцоог сар бүр хийгээгүй, захиргааны зөрчлийн материалжуулалт, нотлох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Илэрсэн зөрчил дутагдалд үндэслэн тус газарт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хэрхэн явуулах талаар сургалт хийж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, төрийн албан хаагчдаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх судалгааны дүнгийн талаар мэдээлэл, яриа таниулга хийжээ.