Шүүх гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөнд бага бус хэмжээний хохирол учруулсан 42, үлэмж хэмжээний хохирол учруулсан 6, их хэмжээний хохирол учруулсан 4, онц их хэмжээний хохирол учруулсан 1, бусдын биед махбодид хөнгөн гэмтэл 8, хүндэвтэр гэмтэл 6, хүнд гэмтэл 4, хүний амь нас хохирсон 3 гэмт хэргүүдийг хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Судлагааны мөрөөр шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг тогтмол судлаж, ялын бодлогыг тодорхойлж, албадлагын арга хэмжээ түүний үр нөлөө хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголтонд хүргэх, улсын яллагч шүүх хуралдаанд шүүхээс эрс зөрүүтэй ялын санал гаргахгүй байх, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналтын ажлын үр дүнг сайжруулах зорилгоор "Мэдээлэл” бичиж нийт прокуроруудад хүргүүлэн танилцуулж ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба