УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУШААЛААР БАТЛАГДСАН ЗААВАР, ЖУРМУУДААР ЯВУУЛАХ НЭГДСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУШААЛААР БАТЛАГДСАН ЗААВАР, ЖУРМУУДААР ЯВУУЛАХ НЭГДСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
 
 

Шинээр батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан заавар журмуудаар явуулах сургалт Прокурорын байгууллагын хэмжээнд өнөөдөр нэгдсэн байдлаар эхэллээ. Улс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын прокурорууд  танхимын , орон нутгийн болон Налайх, Багахангай, Багануур дүүргийн прокурорын газрын прокурорууд видео хэлбэрээр сургалтанд хамрагдаж байна. Прокурорын хяналтын үйл ажиллагааг хууль түүнд нийцүүлэн гаргасан журам, аргачилсан заавраар нарийвчлан зохицуулхаар хуульчилсан байдаг.  Шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулиудад нийцүүлэн гаргасан Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмууд, Шүүхэд төрийг төлөөлөх ажлын аргачилсан заавар, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих аргачилсан заавар, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэр дугаар олголт зэрэг Ерөнхий прокурорын тушаалаар баталсан аргачилсан заавар журмуудаар   сургагч багш нар болон ажлын хэсгийн гишүүн прокурорууд сургалт хийж байна.