СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын "Биеийн тамир,спортын салбар зөвлөл”-өөс аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн тамгын газартай хамтран Хуульчдын өдрийг тохиолдуулан амралтын өдрүүдэд  прокурор, ажилтнуудын алжаалыг тайлах, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хуульчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор  хуулийн байгууллагын ажилтан алба хаагчдын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулжээ.  Тэмцээний ганцаарчилсан болон багийн төрөлд нийт 70 гаруй тамирчид өрсөлдсөнөөс багийн дүнгээр Т.Ганзориг ахлагчтай Цагдаагийн газрын баг тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд болсон бол Б.Очбадар ахлагчтай Прокурорын газрын баг  тамирчид хоёрдугаар байр эзэлсэн амжилт гаргасан байна.