Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шинээр батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор шүүхээс хорих ял шийтгүүлж Хорих 419 дүгээр ангид ял эдэлж байгаад суллагдан ирсэн ялтнуудыг бүртгэн авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн байна. Мөн дээрх ялтнуудыг ажлын байраар хангах талаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба