ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хэвийн, шуурхай явуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, Улсын байцаагч, хэрэг бүртгэгч нарт зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах ажиллагаанд хэрэглэгдэх Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан эрх зүйн хэлбэрүүдийн загвар, аргачилсан журам, удирдамжийн бичиг баримтуудын талаарх мэдээллийг шуурхай өгөх, хүргэх ажлыг зохион байгуулжээ. Зөрчил шалган шийдвэрлэх чиглэлээр сургалт мэдээллийг өгөх ажлыг тус дүүргийн харъяалах 14 обьектын удирдах ажилтнуудтай уулзалт ярилцлага зохион байгуулсны үндсэн дээр тухайн байгууллагын эрх бүхий ажилтнуудыг хамруулан сургалт явуулсан байна. Мөн Прокурорын газраас Зөрчлийн хэрэг бүртгэлтийн нэгдсэн бүртгэл хөтлөх зорилго чиглэлийн хүрээнд зөрчил илрүүлсэн тохиолдол бүрийг прокурорын газраас бүртгэж эхэлсэн бөгөөд, зарим танхайрах, хулгайлах, завших, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөрчлийг шалгах ажиллагаанд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, прокуророос хяналт тавьж, эхэлжээ.