ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ 130 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТАН СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ 130 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТАН СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Их хурлаар шинэчлэн батлагдсан "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-иуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн харъяа Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Татвар, Эрүүл мэнд нийгмийн даатгал, Статистикийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Цэргийн штаб, Төрийн захиргаа, хуулийн хэлтэс /Шударга өрсөлдөөний хяналтын улсын байцаагч/ зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 12 байгууллагын зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий 130 гаруй албан тушаалтнуудад Улсын Ерөнхий прокурорын газрын сургалт судалгааны төвийн багш, судлаач хяналтын прокурор Г.Оюунболдоор 2 цагийн сургалтыг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хурлын зааланд зохион байгуулжээ. Сургалтын явцад зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас шинээр гарсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлын талаар Сургалт судалгааны төвийн багш, хяналтын прокурор Г.Оюунболдоос асуулт асууж, хариулт авах хэлбэрээр явагдсан бөгөөд уг сургалт нь цаг үеэ олсон онцлог сургалт болсон байна.