“БАГШИЙН ЗААХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

A- A A+
“БАГШИЙН ЗААХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, сургагч багш нар өнөөдөр "Багшийн заах арга зүй” сэдэвт сургалтад хамрагджээ. Сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн, Төрийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор профессор Ядамын Долгоржав хүрэлцэн ирж явуулсан байна. Дээрх сургалтыг 2017 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсан сургагч багш нарт зориулсан сургалт зохион байгуулах арга хэмжээний хүрээнд сургах арга барилыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулжээ.