Мөн Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийх 32 объектын 535 эрх бүхий албан тушаалтан, тэдний 2016 онд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан талаарх судалгааг оны эхэнд гарган хяналт тавих объект бүрт хүрч ажиллах үүднээс хэрэг бүртгэлтийн ажиллагааг төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөт бусаар шалгах, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж шийтгэл ногдуулсан материалыг хянах замаар хяналтын ажлыг зохион байгуулжээ. Аймаг болон сум дундын прокурорын газраас цагдаа, мэргэжлийн хяналт, гааль, татвар, багийн засаг дарга, гадаадын иргэн, харъяатын газар зэрэг газруудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд нийцэж буй исэхийг 13 удаа шалгасан нь өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад шалгалтын тоо 3 буюу 23 хувиар, шалгалтын явцад 146 зөрчил илрүүлэн түүнийг арилгуулахаар прокурорын шаардлага 8-ыг бичиж биелэлтийг нь тооцож ажилласан байна. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу болон шалгалтын явцад захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн 1160 материал хянаж хууль зөрчиж захиргааны шийтгэл ногдуулсан 6 шийтгэврийг хүчингүй болгож, 11 шийтгэвэрт өөрчлөлт оруулсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хянасан материал 37,4 хувиар, хүчингүй болгосон шийтгэвэр 83,3 хувиар нэмэгдсэн байна.
Эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанд 168 удаа, Давж заалдах шатны шүүх хуралдаанд 29 удаа прокурор оролцож, санал дүгнэлт гаргаж чиг үүргээ хэрэгжүүлжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар хүлээлгэсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах талаар удирдлага зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар төрийн 25 байгууллагын нэхэмжлэлтэй 407.286.811 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс шүүхээр нэхэмжилсэн нэхэмжлэлийн тоо 24-өөр шүүхээр шийдвэрлүүлсэн нэхэмжлэлийн мөнгөн дүн 300.179.975 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 6 сарын байдлаар хорих, баривчлах ялтай 9, торгох ялтай 8, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялтай 24, албадан ажил хийлгэх ялтай 10, ял тэнсэгдсэн 171, ял хойшлогдсон 14 ялтан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 2 этгээдийн /нийт 238/ ял, албадлагын арга хэмжээнд прокуророос хяналт тавьсан байна. Дээрх 238 ялтнаас ял бүрэн биелэгдсэн 48, дахин гэмт хэрэг үйлдсэн 2, шүүхийн шийдвэрээр ял нэгтгэгдсэн 1, одоогоор ажиллагаанд 187 ялтан байгаагаас 1.100.000 төгрөгийн торгох ялтай 1, хорих ялтай 7, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялтай 23, албадан ажил хийлгэх ялтай 3, ял хойшлогдсон 12, ял тэнсэгдсэн 140 ялтан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 этгээд шүүхээс оногдуулсан ялыг хууль, журамд заасны дагуу эдэлж байгаа юм байна. Прокуророос хяналт тавьсан хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтны тоог урьд оны мөн үетэй харьцуулахад 146 буюу 63.7 хувиар өссөн нь 2015 онд Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хууль гарч, хорихоос өөр төрлийн ялаас эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэнтэй холбоотойгоор 2016 онд ялтны тоо цөөн байсантай холбоотой гэж дүгнэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба