ПРОКУРОРУУД ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
ПРОКУРОРУУД ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төв, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газартай хамтарсан нэг өдрийн сургалт Эрүүгийн цагдаагийн газрын хурлын танхимд өнөөдөр өглөө эхэллээ. Найман цаг үргэлжлэх тус сургалтанд Эрүүгийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нараас бүрдсэн нийт 65 хүнд шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар сургалт зохион байгуулж байна. Сургалтанд прокурорын байгууллагыг төлөөлж, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн багш, судлаач, доктор, хяналтын прокурор Б.Өнөрмаа, багш, судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд нар оролцож, хичээл зааж байна.