Монгол Улсын Их хурлаас шинэчлэн баталсан "Эрүүгийн хууль", "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль", "Зөрчлийн тухай хууль", "Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль"-иудыг 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан хууль хяналтын байгууллагууд хамтарсан сургалтыг зохион байгуулж байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, удирдлагууд болон эрх бүхий албан тушаалтнуудад Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар, хяналтын прокурор Э.Энхбат нар хамтарсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба