Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудалсэдэвт сургалтыг захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд шинэчлэн батлагдсан "Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэн ажиллахад тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулжээ. Эрх бүхий албан тушаалтнууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар тодорхой мэдлэгийг олж аван хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл, тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан санал солилцож шийдэлд хүрсэн нь давуу талтай үр дүнтэй ажил болсон байна. Сургалтанд оролцогчдоос хуулийг хэрэгжүүлэн ажиллах явцад гарсан хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлын талаарх баримтуудыг баримтжуулан нэгтгэж энэ талаар прокурорын газарт хандаж нэгдсэн шийдэлд хүрэх шат дараалсан сургалтуудыг авах талаар санал гаргажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба