Бүртгэгдсэн зарим гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл "Хүнийг санаатай алах” 1 буюу 0.5 хувь, "Бусдыг болгоомжгүй алах” 3 буюу 1.7 хувь, "Бусдыг амиа хорлоход хүргэх” 24 буюу 13.6 хувь, "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” 45 буюу 25.5 хувь, "Бусдын эд хөрөнгийг хулгайлах” 53 буюу 30.1 хувь, "Ойн тухай хууль тогтоомж зөрчих” 5 буюу 2.8 хувь, "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” 15 буюу 8.5 хувийг тус тус эзэлж байна.
Хамгийн их үйлдэгдсэн гэмт хэргүүдийг судлахад "Бусдыг амиа хорлоход хүргэх” буюу золгүй байдлаар нас барах, Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, "Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргүүд байх ба гэмт хэрэг үйлдэгдэж буй нийтлэг шалтгаан нөхцлийг судалж үзвэл ард иргэд, байгууллагуудын зүгээс өөрийн өмч хөрөнгөө хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар арга хэмжээ авдаггүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, мөн архи согтууруулах ундааны зүйлийг зохисгүй хэрэглэгдэг зэрэгтэй холбоотой байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 156 тооны мал хулгайд алдагдсаны 100 нь бог, 56 нь бод мал байгаа байгаа бөгөөд иргэд, байгууллагад гэмт хэргийн улмаас 196.223.778 төгрөгний хохирол учирснаас 164.236.578 төгрөгний хохирлыг буюу 83.6 хувийг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд нөхөн төлүүлсэн.
Булган аймагт 2017 оны эхний хагас жилд үйлдэгдсэн 176 гэмт хэргийн 36 буюу 20.4 хувь нь гудамж талбайд, 45 буюу 25.5 хувь нь гэр оронд/ахуйн хүрээнд/, 13 буюу 7.3 хувь нь бэлчээрт, 9 буюу 5.11 хувь нь замд, 73 буюу 41.1 хувь нь бусад газарт үйлдэгдсэн бол 97 буюу 55.1 хувь нь өдрийн цагаар, 79 буюу 44.8 хувь нь шөнийн цагаар үйлдэгджээ.
Дээрх гэмт хэргүүдэд нийт 128 хүн холбогдсоноос 117 буюу 91.4 хувь нь эрэгтэй, 11 буюу 8.5 хувь нь эмэгтэй хүн байгаа бол 94 буюу 73.4 хувь, эрхэлсэн тодорхой ажилгүй, 34 буюу 26.5 хувь нь эрхэлсэн ажилтай, үүнээс 4 буюу 11.7 хувь нь төрийн албан хаагч байна.
Гэмт хэргийн улмаас 46 хүний бие махбодид хөнгөн, 7 хүний бие махбодид хүндэвтэр, 8 хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол 32 хүний амь нас хохирсноос золгүй учралын улмаас 24, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс буюу зам тээврийн ослоор 7, хүнийг санаатай алах гэмт хэргийн улмаас 1 хүн нас баржээ.
Орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор тус прокурорын газраас 2017 оны эхний 6 сарын байдлаар 2 судалгаа, 26 шалгалт хийж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохиолгохоор 45 мэдэгдэл бичиж, 31 удаа яриа таниулга хийж, сонин хэвлэлд 2, вэб сайтад 5 удаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажилласан.
Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга болон аймгийн Засаг даргын хамтран баталсан удирдамжаар 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүйн хэлтэс, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн 4 ажлын хэсэг Баян-
Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумууд болон Хялганат тосгоны ард иргэд, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид зэрэг нийт 1258 хүнд аймгийн хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, ард иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч ажилласан байна.
Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар аймгийн Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулга хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба