БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 6 БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 6 БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН  ЗОХИОН БАЙГУУЛАВ
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас санаачлан  2017 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор 6 байгууллагатай хамтарсан сургалт, зөвлөгөөнүүдийг шат дараатайгаар зохион байгуулж ажиллажээ. Тухайлбал,  энэ сарын 16-ны өдөр аймаг дахь Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын албаны эрх бүхий албан тушаалтнуудтай, 17-ны өдөр  аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс,  аймгийн Авто тээврийн төвийн  эрх бүхий  албан тушаалтнуудтай, 19-ны өдөр аймаг дахь Цагдаагийн газрын захиргааны хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий нийт албан тушаалтнууд,  мөрдөгч, хэсгийн байцаагчдыг оролцуулан   сэдвээр тус тус сургалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.   Сургалтанд дээрхи байгуулагуудын аймгийн төв болон сумуудад  ажиллаж байгаа бүх эрх албан тушаалтнууд оролцож   хяналтын прокурор Б.Ботакөз "Зөрчлийн тухай хуулийн онцлог, хэрэгжилт”, хяналтын прокурор М.Отгонжаргал "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” сэдвүүдээр тус тус сургалт явуулсан бол  Ерөнхий прокурорын  орлогч А.Турдыбек шинэ  хуулиудын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлан гаргасан  бүх  тушаал, журмуудыг  нэг бүрчлэн сайтар танилцуулсны дараа Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх  эрх бүхий  албан тушаалтнуудын  асуусан асуултанд хариулж шинэ хуулиудын хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар үүрэг, чиглэл өгсөн байна. Түүнчлэн  аймаг дахь Цагдаагийн байгууллагатай хийсэн сургалт-зөвлөгөөнөөр   Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек "Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар  сургалт явуулсны дараа энэ сэдвээр харилцан ярилцсан нь үр дүнтэй болж  хялбаршуулсан журмаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэглээнд  эерэг өөрчлөлтүүд  гарахаар  байгааг онцолж,  аливаа гэмт хэргийг шуурхай шалган шийдвэрлэх зорилт тавин ажиллахаар болжээ. Ийнхүү  6 байгууллагатай хийсэн хамтарсан сургалт, зөвлөгөөн амжилттай болж, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад прокурорын байгууллагын үүрэг, хүчин чармайлт  их шаардлагатай, энэ үүргээ биелүүлж сургалт, зөвлөгөөн зохион байгуулан мэргэжлийн удирдлагаар хангаж байгаа тус аймгийн прокуроруудад ажлын амжилт хүссэн байна. Эдгээр сургалт, зөвлөгөөнийг энэ сард багтаан хяналтын бүх обьектуудад явуулахаар төлөвлөжээ.