ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР  ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА
Булган аймгийн Прокурорын газраас аймгийн Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан  дээрх хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахад анхаарч ажиллах талаар сургалт зохион байгуулсан байна. Сургалтанд аймгийн Цагдаагийн газрын төвийн нийт мөрдөгч, цагдаагийн эрх бүхий ажилтнууд, сумдын хэсгийн төлөөлөгч нар, Мэргэжлийн хяналтын газрын сумдын байцаагч нарыг бүрэн хамруулж сургалтыг үр дүнтэй явуулжээ.