ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН 50 АЛБАН ХААГЧИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАГДААГИЙН 50 АЛБАН ХААГЧИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Өвөрхангай аймгийн прокурорын газраас шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, 2017 оны 07 дугаарсарын 19-ний өдөр Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Ерөнхий прокурорын тушаалаар баталсан заавар журмуудаар аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарт сургалт зохион байгуулжээ. Сургалтанд 50 алба хаагч оролцсон байна. Сургалтаар шинээр батлагдсан хууль, түүнийг хэржгүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлаад, түүнийг шийдвэрлэх аргам зам, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар тодорхой жишээ баримттай харилцан ярилцах санал солилцох байдлаар үр дүнтэй зохион байгууллаа.Сургалтыг Өвөрхангай аймгийн прокурорын газрынерөнхий прокурор Ш.Дамдинбазар, орлогч прокурор Ц.Дэнсмаа  нар биечлэн удирдан зохион явуулжээ.