ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Өвөрхангай аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч нарт шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих заавраар, Зэвсэгт хүчний 0256 ангид Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар тус тус сургалт зохион байгуулав. Сургалтанд нийт 150 гаруй алба хаагч оролцож, шинээр батлагдсан хууль, түүнийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, ял эдлүүлэх үйл  ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар тодорхой жишээ баримттай харилцан ярилцаж санал солилцсон байна. Сургалтыгахлах прокурор А.Золжаргал биечлэн удирдан зохион явуулжээ.