Увс аймгийн прокурорын газраас прокурор, ажилтнуудын сахилга, хариуцлага, ёс зүй, ажлын хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд "Нэг зүгт нэгдмэл хүчээр” уриатай 3 сарын аян зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд танин мэдэхүйн хөгжөөнт "АХА” тэмцээн зохион байгуулж, тэргүүн байр эзэлсэн тус прокурорын газрын программист, эрүүгийн хэргийн архивч Д.Сүрэнхорлоог өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан, тэмцээнд оролцогчдод ажлын амжилт хүсэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба