ЗӨРЧИЛ ХЯНАН ШАЛГАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛЖ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЗӨРЧИЛ ХЯНАН ШАЛГАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД  СУРГАЛТ ЯВУУЛЖ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Дорнод аймгийн Прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газар, Гадаад иргэн, харъяатын зүүн бүс дэх газар, Гааль, Мэргэжлийн хяналтын газар, түүний харъяа хил, боомтууд дээр үйл ажиллагаа явуулж буй зөрчил хянан шалгах эрх бүхий албан тушаалтнуудад биечлэн болон онлайн хэлбэрээр сургалт, ярилцлагыг энэ сарын 5-21-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн зохион явуулсан байна. Сургалтаар 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр хүчин төгөлдөр хэрэгжсэн Зөрчлийн тухай хууль, түүгээр зохицуулагдсан зөрчил түүний хугацаа, шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүгээр батлагдсан зөрчлийн хугацаа тоолох аргачлал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалал, гомдол, хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, түүнд оролцогчийн эрх үүргийн зохицуулалтаар сургалтыг явуулжээ. Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын ЗШШАХТХэлтсээс ирүүлсэн 13/2777 тоот чиглэл, УЕП-ын баталсан 2017 оны А/54, А/56, А/75 дугаартай тушаал, ХЗДХС, СС, УЕП-ын хамтран баталсан 2017 оны А/71,235,А/176 дугаар тушаал, УЕП, ХЗДХС-ын хамтран баталсан А/79,А/174 дугаар тушаалуудыг танилцуулан цаг үеийн шинжтэй асуудлаар харилцан асуулт, хариулт хэлбэрээр ярилцлагыг өрнүүлсэн нь зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудаас хуулийн үзэл баримтлал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны онцлог, цаашид хуулийг нэг мөр, түргэн шуурхай үнэн зөв авч хэрэгжүүлэх мэдлэг хийгээд албан ажилд нь дөхөм үзүүлсэн арга хэмжээ болжээ.   Цаашид дээрх сургалтын хөтөлбөрийн хүрээнд зөрчил хянан шалгах холбогдох бусад байгууллага албан тушаалтнуудыг 2017 оны 08 сарын 01-10-ны өдөр хүртэлх хугацаанд шат дараатайгаар бүрэн хамруулахаар бэлтгэл ажлыг хангажээ.