НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГҮҮД ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГҮҮД ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Налайх Багахангай дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн  хэлтсийн хурлын танхимд Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тус дүүргийн Прокурорын газар, цагдаагийн хэлтсийн алба хаагчдын дунд нэгдсэн сургалт зохион байгууллаа. Сургалтанд Налайх, Багахангай дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн цагдаагийн албан хаагчид хамрагдаж, хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар прокуруудтай санал солилцсон байна. Энэхүү сургалт, зөвлөлдөх уулзалтыг Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Гантулга, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Б.Чинбат нар удирдан зохион байгуулжээ.