ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗӨРЧЛИЙН  ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий  прокурорын өгсөн үүргийн дагуу Хяналт тавих зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагын удирдах болон хэрэг бүртгэх албан тушаалтнуудад "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-иудыг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж ажиллах талаар сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр сургалтад оролцогчдын санал бодлыг сонсон, асуусан асуултанд хариулж мөн бүртгэл судалгаа хөтлөх явцад гарч болзошгүй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх, эрх зүйн хэлбэр болох тэмдэглэл, тогтоол, санал, тайлбар, хүсэлтүүдийг хуулийн болон албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй үйлдэж хэвших талаар харилцан ярилцаж ажил хэргийн уулзалтыг зохион байгуулсан байна.