ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛЬ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДЛУУДААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ

A- A A+
ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛЬ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДЛУУДААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахад анхаарч ажиллах талаар тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, сумдын хэсгийн төлөөлөгч, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг  хамруулж сургалт зохион байгуулж ажилласан байна. Сургалтаар шинээр батлагдсан хууль, түүнийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцах санал солилцох байдлаар үр дүнтэй зохион байгуулжээ. Цаашид Сум дундын прокурорын газраас үргэлжлүүлэн хяналтын харьяа байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудад дээрх хууль болон шинээр батлагдсан заавар, журмуудаар сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.