ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБАТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН  БАЙГУУЛАВ
Дорнод аймгийн прокурорын газраас аймгийнхаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлага, бие бүрэлдэхүүнтэй хамтарсан сургалт, уулзалт ярилцлагыг өчигдөр зохион байгуулжээ. Сургалтыг зохион байгуулах болсон шалтгаан нь Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны А/64 дүгээр тушаал "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ын 1.19 дэх заалт, Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг  даган гарсан Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хорих ял эдлүүлэх, цагдан хорих, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааны зохицуулалт, өөрчлөлт, шинэчлэлийг нэг мөр, зөв ойлгон хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилготой байсан байна. Уулзалт, ярилцлагын төгсгөлд шинэчлэгдэн гарсан хууль тогтоомж, түүнийг нэг мөр хэрэгжүүлэхэд шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хэлэлцүүлж, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтын чиглэлээр 3 асуудалд чиглэл авахаар, сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих, хугацаа тоолох асуудалд чиглэл авч, цагдан хорих байранд мэдүүлэг авах өрөө гаргах, тохижилт, зардлыг шийдвэрлүүлэхтэй холбоотой 2, ял эдлүүлэх байгууллагаас прокурорт ирүүлэх мэдээ, судалгааны жагсаалт, загварыг боловсруулж хүргүүлэх гэх мэт нийт 6 асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж, биелэлттэй нь эргэн танилцахаар болжээ.