ХИЛИЙН ЦЭРГИЙН 0132, 0275 ДУГААР АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХИЛИЙН ЦЭРГИЙН 0132, 0275 ДУГААР АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Дорнод аймгийн Прокурорын газраас ээлжит төлөвлөгөөнийхөө хүрээнд шинээр батлагдан гарсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын баталсан зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой гаргасан тушаал, заавар, чиглэлээр сургалтын материал, гарын авлага бэлтгэн боловсруулж, энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Хилийн цэргийн 0132, 0275 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд сургалт, ярилцлагыг зохион явуулсан байна. Тус сургалт, ярилцлагаар шинэчлэгдэн гарсан хууль, заавар журмаар зохицуулсан ерөнхий ойлголтоос гадна сургалт авч буй байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварыг үйл ажиллагаандаа нэг мөр, зөв хэрэглэх аргачлал, улсын хил дээр түгээмэл гардаг аливаа зөрчлийг шалган шийдвэрлэхэд эрх бүхий албан тушаалтнаас тогтоол үйлдэх, хяналтын хугацаа, холбогдогч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах хэлбэр, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргийг зөв үйлдэх талаар эрх зүйн загварыг боловсруулан өгч ажиллажээ.