Улсын Ерөнхий прокурорын газраас сар бүр "Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийг бэлтгэн Монголын Үндэсний олон нийтийн телевизийн 1, 2-р сувгаар тус тус олны хүртээл болгож байгаа билээ. "Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн шинэ удаагийн дугаараар халаасны хулгай, тэр дундаа гар утасны хулгайн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн томоохон дүүргийн нэг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гар утасны хулгайн гэмт хэргийн гаралт ямар байгаа болоод урьдчилан сэргийлэх чиглэлээр Баянгол дүүргийн прокурорын газраас ямар ажлуудыг зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үзвэр үйлчилгээний газар, эмнэлэг, гандан гэх мэт хүмүүсийн ихээр зорчдог газруудад гар утасны хулгайн гэмт хэрэг гарч байгаа учраас тус дүүргийн прокурорын газраас камерын хяналтыг сайжруулах прокурорын мэдэгдэл хүргүүлж ажилласан нь ихээхэн үр дүнгээ өгч байгаа юм байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба