ХОРИХ 457 ДУГААР АНГИЙН ХҮМҮҮЖИГЧДЭД ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ХОРИХ 457 ДУГААР АНГИЙН ХҮМҮҮЖИГЧДЭД ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ
Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 457 дугаар ангид хорих ял эдэлж буй хоригдлуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгын ажлыг өчигдөр зохион байгуулжээ. Яриа таниулга зохион байгуулах ажлыг Ховд аймгийн прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ж.Отгончимэг удирдан явуулж, тус хорих ангид 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль/шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулиудаар сургалт орж, түүнчлэн хүмүүжигчдэд хуулийн тэгштгэлд хамрагдаагүй талаар шүүхэд гомдол гаргах эрхийг тайлбарлан өгч, тэдний сонирхсон асуултад хариулж, санал, хүсэлтийг нь сонсож ажилласан байна.