ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОНЦЛОГ, АНХААРАХ АСУУДАЛ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОНЦЛОГ, АНХААРАХ АСУУДАЛ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шинэчлэн батлагдсан "Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” тэдгээртэй холбогдон гарсан журам, эрх зүйн баримт бичгийн хөтлөлт, шийтгэлийн хуудсын хөтлөлтийн талаар Булган сум дахь дахь Хил, хорио цээрийн хяналтын албаны улсын байцаагч, Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч, Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч, хилийн албаны холбогдох албан тушаалтнууд зэрэг нийт 30 гаруй эрх бүхий албан тушаалтанд Булган сум дахь Булган боомтын хилийн албаны хурлын зааланд сургалт зохион байгуулжээ. Сургалтыг хяналтын прокурор Э.Тулгаа явуулж, хичээл зааж,тулгамдаж буй асуудал хүндрэл бэрхшээлийн талаароролцогчдын асуултанд хариулт өгч, харилцан ярилцах хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан байна.