ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛАХ ЭРХ БҮХИЙ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Завхан аймгийн прокурорын газраас Монгол Улсын Их хурлаар шинэчлэн батлагдсан "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-иуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын алба, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Цэргийн штаб зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 10 байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, эрх бүхий албан хаагч нарын дунд өнгөрөгч баасан гарагт давтан сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газраас өгсөн ажлын чиглэлийн дагуу амжилттай зохион байгуулсан байна. Сургалтыг аймгийн ерөнхий прокурор Н.Ганбаатар нээж зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, шалгаж шийдвэрлэх, прокуророос зөвшөөрөл авах, шийтгэлийн хуудас хэрэглэх зэрэг зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлуудын талаар хэлэлүүлэн, хяналтын прокурор Д.Пүрэвдагва "Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”тэдгээртэй холбогдон гарсан журам, эрх зүйн баримт бичгийн хөтлөлт, шийтгэлийн хуудсын хөтлөлтийг практикт нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий хичээл сургалтыгзааж, тулгамдаж буй асуудал хүндрэл бэрхшээлийн талаар оролцогчдын асуултанд хариулт өгч, харилцан ярилцах зэрэг арга хэлбэрээр давтан сургалтыг явуулжээ. Дээрхи ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газраас өгсөн чиглэлийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан хаагч нарын зөрчлийн хэрэг бүртгэх эрх олгосон шийдвэрийн талаарх шинэчилсэн судалгааг гаргуулан авч ажилласан байна.