БАЙГАЛЬ ОРЧНЫ БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАЙГАЛЬ ОРЧНЫ  БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говьсүмбэр аймгийн Байгаль орчны газрын улсын байцаагч нарт тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүй Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан "Зөрчлийн тухай хууль”, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ууд болон тэдгээр нийцүүлэн Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрүүдийн загвар, аргачилсан заавар журам, удирдамжийн бичиг баримтуудын талаар нийт 2 цагийн сургалт зохион байгуулж, холбогдох мэдээллийг өгсөн байна. Сургалтанд аймгийн Байгаль орчны газрын Шивээговь, Сүмбэр, Баянтал сумдаас байгаль орчны улсын байцаагч нар хамрагдсан бөгөөд шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хийгдсэн үр дүнтэй сургалт зохион байгуулагдаж, харилцан ярилцах, асуулт хариултаар сургалтыг өндөрлүүлжээ.