АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

A- A A+
АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас 7 дугаар сарын  25-28-ны өдрүүдэд тус аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, караоке, ресторан, хүнсний дэлгүүр, зочид буудал зэрэг аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгажээ. Шалгалтын дүнг үндэслэн өчигдөр архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагын захирал болон санхүү хариуцсан албан тушаалтан, болон 20 гаруй ажилтнуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Прокурорын тухай, Зөрчлийн тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулж, яриа таниулга хийж, гарын авлага тарааж ажилласан байна.