Тус прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудыг сургалтанд хамруулах үйл ажиллагааг дараа өдөр нь үргэлжлүүлэн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн статистикийн хэлтэс, Санхүү төрийн санийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад сургалт, ярилцлага зохион байгуулжээ. Сургалтаар 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр хүчин төгөлдөр хэрэгжсэн Зөрчлийн тухай хууль, түүгээр зохицуулагдсан зөрчил түүний хугацаа, шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүгээр батлагдсан зөрчлийн хугацаа тоолох аргачлал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалал, гомдол, хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, түүнд оролцогчийн эрх үүргийн талаар сургалтыг явуулсан байна. Мөн Улсын Ерөнхий прокурорын баталсан 2017 оны А/54, А/56, А/75 дугаартай тушаал, ХЗДХС, СС, УЕП-ын хамтран баталсан 2017 оны А/71,235,А/176 дугаар тушаал, УЕП, ХЗДХС-ын хамтран баталсан А/79,А/174 дугаар тушаал зэргийг танилцуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба