ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛЬТАЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛЬТАЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Дорноговь аймгийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар дотооддоо хяналтын прокуроруудад болон Аймгийн Засаг дарга тамгын газрын хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болон зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт, ярилцлагыг үе шаттайгаар зохион байгуулсан байна. Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын ЗШШАХТХэлтсээс ирүүлсэн 13/2777 тоот чиглэл, УЕП-ын баталсан 2017 оны А/54, А/56, А/75 дугаартай тушаал, ХЗДХС, СС, УЕП-ын хамтран баталсан 2017 оны А/71, 235, А/176 дугаар тушаал, УЕП, ХЗДХС-ын хамтран баталсан А/79, А/174 дугаар тушаалуудыг танилцуулан цаашид хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар чиглэл өгчээ.