”ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
”ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хан-уул  дүүргийн прокурорын газраас өчигдөр ”Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх хуулийн шинэчлэл” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт судалгааны төвийн  багш, хяналтын прокурор Г.Оюунболд оролцож, сургалт явуулсан бөгөөд сургалтанд тус прокурорын газрын прокурор, туслах ажилтнууд, дүүргийн цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий ажилтнууд, Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг хяналтын харьяа нийт 13 байгууллагын 83 хүн хамрагдав. Зөрчлийн тухай хууль болон зөрчил шалгаж шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээс хойш 1 сарын хугацаанд тус дүүргийн хэмжээнд ниит 460 зөрчил бүртгэж, эрх бүхий ажилтнууд зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.                  Сургалтанд хамрагдсан зөрчил шалгаж шийдвэрлэх эрх бүхий ажилтнуудаас прокурорын байгууллага нь нийт гарч буй зөрчлийг нэгтгэн бүртгэж, зөрчил  шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах болсныг сайшаан хүлээн авч байгаагаа илэрхийлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх хуулийн шинэчлэлийн талаар олон нийтэд яриа таниулга хийж, хууль суртачлах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай  байгаа талаар санал гаргасан байна.