“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ПРОКУРОРЫН ЦОМ” ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

A- A A+
“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ПРОКУРОРЫН ЦОМ” ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

Жил бүрийн 8-р сарын 14-ний өдөр тэмдэглэдэг "Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг "Прокурорын цом” шатрын тэмцээн 2017 оны 08-р сарын 11-ний өдөр болох гэж байна. Тэмцээнд оролцох шатарчдын мэдүүлгийг 2017 оны 08-р сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө хүлээн авах ажээ. "Прокурорын цом” шатрын тэмцээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Өмгөөлөл, Нотариатын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын үндсэн ажилтан, хуульчдийг оролцуулах юм байна. Мөн уламжлалт шатрын тэмцээнд прокурорын байгууллагад ажиллаж байсан прокурор, ажилтнуудыг урилгаар оролцуулна. Тамирчид тэмцээнд оролцох тухайгаа доор дурдсан утасны дугаараар холбогдож явуулах, комиссын шийдвэрээр оролцогчдын тоонд нэмж бүртгэх юм байна. Тэмцээнийг рапид төрлөөр явуулах бөгөөд нийт 7-9 өрөг швейцарь системээр тоглож дүнг гаргах ажээ.