СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
СҮХБААТАР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Эрдэмбилэг, хяналтын прокурор Ц.Роза нар тус аймгийн Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 36 албан хаагчдад  2017оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хуулиудыг нэг мөр  хэрэглэх,  анхаарах асуудлуудын талаар 3 цагийн сургалт зохион байгуулжээ. Сургалтын хүрээнд оролцогчдод гарын авлага тарааж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас гаргах эрх зүйн хэлбэрүүдийг Улсын Ерөнхий прокурорын А/54  дугаартай тушаалаар баталсан загварын дагуу үйлдэж хэвших, цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар чиглэл өгч санал солилцсон байна.