35 АЛБАН ТУШААЛТНЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

A- A A+
35 АЛБАН ТУШААЛТНЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын тушаалаар хуульд нийцүүлэн гаргасан журам, заавар болон хуулийн хэрэгжилтийг хангуулахаар өгсөн чиглэлийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан байна. Тухайлбал,  Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа хилийн 0101, 0243 дугаар ангиудад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий 35 албан тушаалтнуудад сургалт зохион байгуулжээ.