ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОГДОЖ БУЙ “ПРОКУРОРЫН ЦОМ” ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

A- A A+
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОГДОЖ БУЙ “ПРОКУРОРЫН ЦОМ” ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэдэг "прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг "Прокурорын цом” шатрын тэмцээн өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын хурлын танхимд эхэллээ.  Тэмцээнийг нээж Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай үг хэлж тамирчдад амжилт хүсэв. Тус тэмцээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Өмгөөлөл, Нотариатын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл болох 56 тамирчин тэмцээнд оролцоно гэж мэдүүлэг өгчээ.  "Прокурорын цом” шатрын тэмцээн эхлэхэд шатрын спортын мастер, дэд мастер тэргүүтэй 44 тамирчин албан ёсоор оролцож, швейцарь системээр рапид төрлийн 8 өргөөр өрсөлдөж байна. Шатрын шүүгчээр Улсын шүүгч, олон улсын шатрын холбооны мастер Н.Төвсанаа ажиллаж байна. Гурав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа "Прокурорын цом” шатрын тэмцээнийг зохион байгуулсанаар хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуульчид харилцан бие биеээсээ туршлага солилцох, хуульчдын шатрын ур чадварыг дээшлүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой ажээ. Тэмцээний дүнг эргэн мэдээлэх болно.