Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг "Прокурорын албаны өдөр” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймгийн прокурорын газраас санаачилж аймгийн хууль, хяналтын байгууллагуудыг оролцуулан 15 байгууллагын дунд гар бөмбөг /холимог/, шатрын тэмцээнийг тус тус зохион байгуулжээ. Шатрын тэмцээнийг зохион байгуулж тэмцээнд аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, хорих 435 дугаар анги, хорих Шийдвэр гүйцэтгэх алба-445 дугаар анги, Татварын хэлтэс, Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Өмгөөлөл зэрэг 12 байгууллагын төлөөлөл тамирчид оролцон рапид төрлөөр явуулж, 5 өрөг швейцарь системээр тоглож эхний 3 байр, 2 тусгай байрын хамт дүнг гаргасан байна. Тэмцээний тэргүүн байранд аймгийн Татварын хэлтсийн мэргэжилтэн Э.Одгэрэл 4 оноогоор, хоёрдугаар байранд аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат мөн ижил 4 оноогоор, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахмад Ц.Сэргэй 3 оноогоор, тусгай байранд өмгөөлөгч Б.Чинбаатар 3 оноогоор, анхан шатны шүүхийн программист Н.Тэмүүжин мөн 3 оноогоор тус тус байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд болжээ. Харин гар бөмбөгийн тэмцээнд нийт 9 баг оролцож авхаалж самбаа, хурд, хүчээр өрсөлдсөнөөс Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын баг тамирчид тэргүүлж, хоёрдугаар байранд тус аймгийн Прокурорын газрын баг тамирчид, гуравдугаар байранд аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид, тусгай байранд Шүүхийн шинжилгээний алба болон өмгөөлөгч нарын хамтарсан баг тамирчид тус тус байр эзэлсэн байна. Цаашид "Прокурорын албаны өдөр”-т зориулсан спортын тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулж, шилжин явах цомтой болгох талаар аймгийн хууль, хяналтын байгууллагуудын удирдлагууд санал болгожээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба