236 АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ОРОЛЦУУЛАН 7 УДААГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
236 АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ОРОЛЦУУЛАН 7 УДААГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шинээр батлагдан хэрэгжиж буй Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд, холбогдох журмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар 2017 оны 7 дугаар сарын 04-30-ны өдрийн хооронд харъяалах байгууллагуудын удирдах болон эрх бүхий 236 албан тушаалтнуудыг оролцуулан 7 удаагийн сургалт зохион байгуулжээ. Сургалтаар хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан журмуудыг хэрэгжүүлэх, эрхзүйн хэлбэрийг үйлдэх, бүртгэл, судалгааг хөтлөх явцад гарч болзошгүй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга хэлбэр, цаашид боловсронгүй болгох, сайжруулах талаар санал солилцож ажилласан байна.